
“ХАН ДОНГ” ХК нь мал эмнэлэгийн эм ба бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэнээс хойш Солонгос Улсад 50 гаруй жил үйлдвэрлэлээ тогтвортой явуулан дэлхийн зах зээлд экспортолж байна.
“Бүтээгдэхүүний чанар компаний нэр хүндийг тодорхойлно” гэсэн уриан дор Хан Донг компаний хамт олон бид бизнесээ Хан Донг –ы харьяа Био-Судалгааны Төвийн чанарын хяналтаар баталгаажуулдаг төдийгүй дээд сургуулиудтай судалгаан дээр хамтран өвөрмөц бүтээгдэхүүн гаргаж авахаар ажиллаж байна.
Одоогоор манай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шугам дээр 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж байна. Бид мал амьтан, далайн амьтан, ургамлыг үржүүлэх зорилгоор антибиотик, хялгасан хорхойн туулга, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн, даавар, үрэвслийн эсрэг эм бэлдмэлүүд, халуун бууруулах эм, дархлаа дэмжигч бэлдмэл, пробиотик (ашигтай бактери), ариутгал халдваргүйтгэлийн бодисууд (нунтаг, шингэн), бэлдмэлүүд (амаар болон гадуур хэрэглээ) тарилга, тосон түрхлэг, цацлага (тэжээлийн нэмэлт болон WSP ) бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг .
Энэ жилээс эхлэн бид дотоодын KVGMP –ийг нэвтрүүлсэн төдийгүй мал эмнэлгийн өндөр чанартай эм тариагаар хангахын тулд олон улсын ба ЕХ-ын GMP стандартыг мөрдөж эхлээд байна. Цаашид бид чанарын стандартыг үйлдвэрлэлийн түүхий эдийн шатнаас тээвэрлэлтийн шат хүртэлх түвшинд чанд мөрдөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ тогтвортой явуулах бүрэн боломжтой.
Бид үйлчлүүлэгчдийнхээ найдвартай, сэтгэлд нийцсэн, тулгуур компани нь байхын тулд хийж бүтээх хүсэл эрмэлзлэл, итгэл сэтгэлээ зориулдаг хамтач философиор хамтран ажиллах хэрэгтэй бүхнийг хийнэ гэдгээ амлаж байна.