
Quic FIP Plus (Dogs)
- Эмийн худалдааны болон олон улсын нэршил: Quic FIP Plus Spot On (Dogs)
- Эмийн найрлага: Fipronil, Methoprene
- Хэрэглэх заалт:
- Quic FIP Plus Spot On (Dogs) нь бүүрэг, хачиг, бөөсийг хурдан, үр дүнтэй, эмчилж, урьдчилан сэргийлнэ.
- Бүүргийн халдвар (Ctenocephalides spp) болон нохойн бор хачигнаас сэргийлж, хяналт тавина.
- Бөөсөөр дахин халдвар авсан тохиолдолд дор хаяж нэг сарын дотор устгана.
- Нохой болон түүний эргэн тойрон дахь бүүргийн бүх үе шатыг устгаж амьдралын мөчлөгийг эвддэг тул бөөсийг устгахад үр дүнтэй.
Хэрэглэх арга: Нохойны арьсанд түрхэж хэрэглэнэ.
Хэрэглэхийн өмнө нохойг хуурай байгаа эсэхийг шалгана. Нохойны нуруу хэсгийн үсийг хүзүү, мөрний хооронд дахь арьс хүртэл хувааж эмийг нэг юм уу хоёр цэгээр зөөлөн шахаж, арьсан дээр нь шингээнэ.
- Хэрэглэх тун хэмжээ: 8 долоо хоног ба түүнээс дээш настай гөлөг болон нохойнд буюу 10кг хүртэл 0.5 мл/гуурс хэрэглэнэ.
- Гаж нөлөө, эмийн харилцан нөлөөлөл: Зөвлөсөн тунгаар хэрэглэхэд сөрөг нөлөөгүй.
- Хадгалах, тээвэрлэх нөхцөл: Нарны гэрлээс хол, 300C-аас бага, хуурай газар хадгална.
- Хүчинтэй хугацаа: Үйлдвэрлэсэн өдрөөс хойш 36 сар.
Хэрэглэхээс өмнө анхаарах зүйлс:
- Найрлага дахь аль нэг хэсгээс хэт мэдрэг бол хэрэглэхийг хориглоно.
- Хэрэглэхдээ бээлий өмсөх.
- Нүд болон арьсандаа хүргэхээс болгоомжил. Хэрэв эмийг нүдэндээ хүргэсэн тохиолдолд нэн даруй их хэмжээний усаар зайлах.
- Эмийг түрхсэн үед нохойны үсийг норгож болохгүй. Нохойны эм түрхсэн газрыг хуурай болтол бусад нохойтой бие биенээ долоох, үрэхийг хориглоно
- Нохойны үсийг нойтон үед түрхэж болохгүй. Эмийг түрхсэнээс хойш 2 ба түүнээс дээш цагийн дараа нохойг шампуниар угаах эсвэл усанд норгох нь бүтээгдэхүүний үр нөлөөг бууруулахгүй.
- Эмийг түрхсэнээс хойш хатах хүртэл нь галаас хол байлгах.
- Хэрэглэсний дараа гараа сайтар угаах.
- Ашигласан эмийг нэн даруй хүүхдийн нүд, гар хүрэх газраас хол хаях.
- Quic FIP Plus (Dogs) Spot On-ийг зөвхөн арьсны гадаргуу дээр түрхэнэ. Амаар болон бусад хэлбэрээр хэрэглэхийг хориглоно.
Үйлдвэрлэгч улс, эмийн үйлдвэр: Энэтхэг улс, Махашатра хот, Пунэ-411004, Широлэ гудамж, Амарпарк байр, Арк-3.
Category: Гэрийн тэжээвэр амьтан
Description
