RV-K
Эмийн худалдааны болон олон улсын нэршил: CaniShot® RV-K вакцин
Эмийн найрлага:
| Найрлага | Нэг тунд байх хэмжээ | Үйлчилгээ | |||||||
| Идэвхт бодис | Галзуугийн вирус (Pasteur strain) | ≥ 107.0FAID50 | Дархлаа өдөөгч
|
||||||
| Идэвхгүй бодис | MONTANIDETM GEL 01 | 5% | Туслах бодис | ||||||
Хэрэглэх заалт:
Нохой, муур, үхрийн галзуу өвчний эсрэг идэвхт дархлаа тогтоож, галзуу өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
1.0 мл вакциныг арьсан доор болон булчинд тарьж хэрэглэнэ.
Хэрэглэх тун хэмжээ:
1мл-ийг арьсан дор болон булчин 3-4 сар болон түүнээс дээш сартайд тарина. Хүчжүүлэгч вакциныг эхний тун тарьснаас хойш жил бүр нэг удаа тарьж хэрэглэнэ.
Хориглох заалт:
Гаж нөлөө, эмийн харилцан нөлөөлөл:
Вакцины хариу урвал хоолны дуршил буурах, идэвхгүй болох, арьсан дээр тууралт гарах, бөөлжих, таталт өгөх байдлаар илэрч болно. Малын эмчид үзүүлж антибиотик эмчилгээ эсвэл тэжээлийг солих зэргээр тохирох арга хэмжээг авна. Арьсан дор тарьсны дараа тус газарт өвдөлт өгөх, хавагнах, хатуурах зэрэг шинж үзүүлж болзошгүй.
- Зөвхөн эрүүл амьтанд тарина.
- Хээлтэй болон хөхүүл амьтанд тарьж болохгүй.
- Бусад вакцинтай хамт тарьж хэрэглэж болохгүй.
- Хэвийн бус харагдаж байгаа вакциныг хэрэглэж болохгүй.
Хадгалах, тээвэрлэх нөхцөл:
Гэрлийн шууд тусгалаас хол, харанхуй газар +2+8℃ хадгална. Хөлдөөж болохгүй. Тээвэрлэхдээ эмзэг, хагарах эм бэлдмэл тээвэрлэх журмыг баримтлах хэрэгтэй.
Хүчинтэй хугацаа:
Үйлдвэрлэсэн өдрөөс хойш 24 сар.
Анхааруулга:
Зөвхөн малын эмч болон эм зүйчийн зааврын дагуу хэрэглэнэ. Хүүхэд болон амьтнаас хол байлга.
Үйлдвэрлэгч улс, эмийн үйлдвэр: Солонгос, Кавак компани
Түмэн эх хүлгүүд ХХК, утас: 80006060
Зөвхөн мал эмнэлгийн зориулалтаар хэрэглэнэ.
