• Гэрээт борлуулагчид
Tumen Ekh Khulguud Tumen Ekh Khulguud
  • Нүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Хамтрагчид
  • Бүтээгдэхүүн
  • Зөвлөгөө, мэдээлэл
    • Малын эмч
    • Нийтлэл
    • Подкаст
  • Холбоо барих
Search
Menu
Tumen Ekh Khulguud
0 items £0.00
Click to enlarge
Home Гэрийн тэжээвэр амьтан Коспен тарилга (Cospen Inj)
Амитоп-С тарилга (Amitop-S Inj)
Back to products
Амитоп-Д шингэн

Коспен тарилга (Cospen Inj)

Эмийн  найрлага:
Пенициллин,  стрептомицины  бүлгийн  антибиотик  агуулсан  мал  амьтны  эрхтэн,  тогтолцооны  үрэвсэлт  өвчин  ба  нянгийн  халдварын  хүндрэлээс  сэргийлэх, эмчлэх     зориулалт  бүхий  20 граммаар  савлагдсан  цагаан  өнгийн  нунтаг  антибиотик  юм.

Хэрэглэх заалт:
Мал, амьтны  амьсгалын  замын  эрхтний  төрөл бүрийн  үрэвсэлт  өвчин (төвөнх  залгиурын  үрэвсэл, цагаан  мөгөөрсөн  гуурсны  үрэвсэл, уушги гуурсны  үрэвсэл)  ходоод,  гэдэсний  үрэвсэл,  төллөлтийн  дараах  савны  үрэвсэл, төлийн хүйн  ба  мэс заслын  дараах  халдвараас  сэргийлэх,  эмчлэх  зорилгоор  хэрэглэнэ.

Хэрэглэх заавар:
Хэрэглэхийн  өмнө  ариутгасан  нэрмэл  ус буюу  физиологийн  уусмал (хоолны  давс 0.9%-ийн  уусмал)-аар  1:2 харьцаагаар  (20 граммаар савалсан  хуурай  эмэн дээрээ  хоёр  дахин  их  40мл  нэрмэл  ус  юмуу  физиологийн  уусмал  хийж  уусгахад  50мл  шингэн  эм болно. (4гр, 8гр, 40гр, 80гр  хуурай  эм  тус  бүрийг  2 дахин  их  нэрмэл  ус  буюу  физиологийн  уусмалаар  шингэлж  10мл, 20мл, 100мл, 200мл  гэх мэт найруулсан  шингэн  эм  гарна.) найруулж  арьсан  дор  эсвэл (булчинд)тарина. Эмчилгээг  48-72 цагийн  зайтай  2-3 удаа  зохих  тунгаар  тарина. Тарихын  өмнө  сэгсэрнэ үү.

Гол  үйлчлэгч бодис:

  • Пенициллин  Жи  клемизол…………….4800000 ОУН
  • Пенициллин Жи……………………………..1200000 ОУН
  • Дигидрострептомицин  сульфат………7.5гр тус тус  агуулагдана.

Хамрах ба үйлчлэх  хүрээ:
Пенициллин, стрептомицины  бүлгийн  антибиотикт  мэдрэмтгий  грамм  эерэг, сөрөг  нянгийн  эсрэг  үйлчилгээтэй  антибиотик юм. Пенициллины  бүлгийн  бодис нь  нянгийн  сперобластыг  осмос  даралтаар  дарангуйлж, нянгийн  эсийн  ханын  мукопептидын  нийлэгжилтийг  саатуулах  замаар   нянг  устгана.

Хэрэглэх тун, хэмжээ:
Адуу, үхэрт амьдын  жингийн  100 кг тутамд  5 мл,  унага, тугал, гахайд 50 кг тутамд  3-4 мл,  тоорой, нохой, мууранд  10 кг  амьдын  жинд  1 мл-ээр  тооцоолж  олгоно.

Хориглох  заалт:
Энэ антибиотикт  дасалттай  нянгаар  халдварласан  үед  хориглоно.

Эмийн  гаж  нөлөө, эмийн харилцан  нөлөөлөл:
Пенициллинд  мэдрэмтгий  амьтанд  хэрэглэж  болохгүй. Тарьсан  тохиолдолд  1.5 цаг  ажиглаж  анафилаксын  шокт  орохоос  сэргийл. Бусад  антибиотиктой хамт  хэрэглэж  болохгүй.

Хадгалах нөхцөл:
Нарны гэрлийн  тусгалаас  далд  газар хадгална. (1-30 хэмд)

Хадгалах хугацаа:
Үйлдвэрлэснээс хойш 24 сар

Анхааруулга:
Малын  эмчийн  заавраар  хэрэглэх бөгөөд  сүүлчийн  тарилгаас  хойш  сүүг 4, махыг  30 хоногийн  дараа  хүнсэнд  хэрэглэнэ. Хэрэглэхийн  өмнө  зааврыг заавал уншина уу. Хүүхдээс  хол байлга.

Савлагаа: 20г

Үйлдвэрлэгч улс, эмийн үйлдвэр:
Солонгос, Сөүл хот, Сонгпа дүүрэг, Огиеум гудамж, 535 Хандонг байр.

Албан ёсны  гэрээт  борлуулагч:
“Түмэн эх  хүлгүүд” ХХК  Утас:8000-6060

 Зөвхөн мал эмнэлгийн зориулалтаар хэрэглэнэ      

Categories: Гэрийн тэжээвэр амьтан, Таван хошуу мал
Share:

Related products

18G зүү

Read more

Ми нунтаг

Read more

Kick TAPE-CAT

Read more

Союүмго тос (Soyumgo)

Read more

Катосиа В тариа (Catosia B inj)

Read more

Си Пи Ви Аг (CPV Ag)

Read more

RV-K

Read more

10гм тариур

Read more

БИДНИЙ ТУХАЙ   |   БҮТЭЭГДЭХҮҮН  |  ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ  |  ХОЛБОО БАРИХ

2022 Tumen Ekh Khulguud. All rights reserved
Designed by Smart Design LLC
  • Menu
  • Categories
Set your categories menu in Header builder -> Mobile -> Mobile menu element -> Show/Hide -> Choose menu
  • Нүүр
  • Танилцуулга
  • Бүтээгдэхүүн
    • Цахим каталоги
    • Гэрийн тэжээвэр амьтан
    • Таван хошуу мал
    • Хурдан морь
    • Бусад
  • Зөвлөгөө, мэдээлэл
  • Малын эмч
  • Гэрээт борлуулагчид
  • Холбоо барих
Shopping cart
Close
Хайлтын хэсэгт үгээ оруулна уу.